1.1. | "Хэрэглэгч" гэж Компанийн үйлчилгээг авч буй худалдаа үйлчилгээ эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдийг |
1.2. | “Туршилтын журмаар хэрэглэгч” гэж Компанийн үйлчилгээг туршилтын журмаар ашиглахаар Компанитай тохиролцсон Үйлчилгээний нөхцөлийн 1.1-т заасан Хэрэглэгчийг |
1.3. | "Үйлчилгээ" гэж Компанийн хөгжүүлсэн кассын систем болон Компанийн бусад систем, бүтээгдэхүүн үйлчилгээг |
1.4. | “Кассын систем” эсхүл “Кассын программ” гэж Хэрэглэгчийн худалдаа үйлчилгээний борлуулалтын бүртгэл, төлбөр тооцоо, тайлан, хяналт зэрэгт зориулан Компанийн хөгжүүлсэн программыг |
1.5. | “Кассын төхөөрөмж” гэж Кассын системийг ашиглахад зориулагдсан Компанийн эсхүл Хэрэглэгчийн өмчлөлийн төхөөрөмжийг |
1.6. | “ПОС” эсхүл “ПОС терминал” гэж Кассын системтэй холбогдох, карт уншигч банкны төхөөрөмжийг |
1.7. | “Мэдээллийн бааз” гэдэгт Кассын программ дээрх Хэрэглэгчийн бараа бүтээгдэхүүн, түүний борлуулалт болон Хэрэглэгчийн санхүүгийн мэдээлэл зэргийг агуулсан хэсгийг |
2.1. | Компанийн Үйлчилгээг авахын тулд Хэрэглэгч нь Компанийн хөгжүүлсэн платформ дээр өөрийн мэдээллээ үүсгэн, бүртгүүлж, Компанитай гэрээ байгуулсан байна. |
2.2. | Хэрэглэгч Компанийн хөгжүүлсэн Кассын систем, Кассын төхөөрөмжид аливаа банкны ПОС терминалыг холбох хүсэлтэй бөгөөд тухайн ПОС төхөөрөмжийг санал болгож байгаа банкны харилцагч биш тохиолдолд тухайн банканд данс нээх бол тухайн банкнаас нэмэлт мэдээллүүд шаардах бөгөөд хуулийн этгээдийн хувьд эрх бүхий албан тушаалтан банкинд материал бүрдүүлж өгөх, шаардлагатай тохиолдолд биечлэн банкинд очин данс нээхийг хүлээн зөвшөөрч ойлгож байгаа болно. |
2.3. | Хэрэглэгч системд нэвтрэх нэр, нууц үгээ бусдад задруулахгүй, аюулгүй хадгалах үүрэгтэй. Хэрэглэгч нэвтрэх нэр, нууц үгээ бусдад алдсанаас бий болсон аливаа хохирлыг Октагон Пос ХХК хариуцахгүй болно. Хэрэглэгчийн кассын системд бүртгүүлэх үедээ системийн үндсэн зааварчилгааны дагуу оруулсан бүхий л мэдээлэл нь Компанийн Нууцлалын бодлогын үйлчлэлд хамаарна. |
3.1. | Хэрэглэгч Компанийн платформд бүртгүүлэх үедээ системийн үндсэн зааварчилгааны дагуу оруулсан эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, төрсөн огноо, хаяг, гар утасны дугаар, цахим шуудангийн хаяг, системд үүсгэсэн нууц үг, бичиг баримтын хуулбар зэрэг хэрэглэгчийн хувийн мэдээлэл; үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн регистрийн дугаар, байршил, үйл ажиллагааны чиглэл, удирдлагын мэдээлэл, санхүүгийн мэдээлэл, дансны тохиргоо, бичиг баримтын хуулбар зэрэг хуулийн этгээдийн мэдээлэл (цаашид “Нууц мэдээлэл” гэх) нь энэхүү Нууцлалын бодлогын үйлчлэлд хамаарна. |
3.2. | Нууц мэдээлэл нь зөвхөн хэрэглэгчийн өмч байх бөгөөд хэрэглэгч нь Нууц мэдээллийг хэдийд ч өөрчлөх боломжтой. |
3.3. | Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг шифрлэн кодолж хадгалах учир хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй байна. Хэрэглэгч системд нэвтрэх нэр, нууц үгээ бусдад задруулахгүй, аюулгүй хадгалах нь хэрэглэгчийн үүрэг бөгөөд нэвтрэх нэр, нууц үгээ бусдад алдсанаас үүдэлтэйгээр бий болсон аливаа хохирлыг Компани хариуцахгүй болно. |
3.4. | Олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэл болон хуулийн дагуу нийтэд нээлттэй байх мэдээлэл, өгөгдөл нь энэхүү Нууцлалын бодлогын үйлчлэлд хамаарахгүй болно. |
4.1. | Хэрэглэгч нь Компанитай байгуулсан гэрээний хугацаанд Кассын программ болон бусад үйлчилгээг авах эрхтэй байна. |
4.2. | Хэрэглэгч нь Компанийн үйлчилгээг үндсэн Хэрэглэгч байдлаар авах эсхүл туршилтын журмаар хэрэглэх байдлаар гэрээ байгуулан ашиглах боломжтой. |
4.3. | Хэрэглэгч нь Компанитай гэрээ байгуулсан тохиолдолд Компани нь Кассын систем болон Кассын төхөөрөмжийг ажлын 3 өдөрт багтаан суурилуулах, Кассын системийн дагалдах бусад нэмэлт үйлчилгээг үзүүлж, Үйлчилгээтэй холбогдох анхан шатны зааварчилгаа, зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлнэ. |
4.4. | Кассын системийн нэмэлт үйлчилгээнд “лояалти цэс” болон “шуурхай захиалга цэс” байршсан байна. |
4.5. | Компани нь техник болон программын өргөтгөл, холболтын шинэчлэлтийг Хэрэглэгчийн үйл ажиллагаанд саад учруулалгүй оройн цагаар хийх бөгөөд зайлшгүй шаардлагатай үед ажлын болон өдрийн цагаар хийх шинэчлэлтийн талаар Компанийн онлайн платформ болон сошиал сувгаар дамжуулан Хэрэглэгчид мэдэгдэнэ. |
4.6. | Компанийн Кассын программ, түүний дагалдах нэмэлт үйлчилгээ, түүгээр дамжих мэдээ, мэдээлэл, дата зэрэг нь зөвхөн Компанийн өмч бөгөөд Хэрэглэгч нь Компанийн кассын систем, онлайн платформ болон софтвэйрийг хуулбарлах, өөрчлөх, түгээх, хуваалцах зэрэг аливаа үйлдэл хийхийг хориглоно. |
5.1. | Компани нь Кассын системд аливаа гэмтэл, саатал, доголдол гарсан тохиолдолд Хэрэглэгчийн дуудлагын дагуу гэмтэл, саатал, доголдлын зэрэглэлээс хамаарч засвар, үйлчилгээг яаралтай хийж гүйцэтгэх бөгөөд гэмтэл, саатал, доголдол нь Хэрэглэгчийн үйлдэл, эс үйлдлээс хамааран бий болсон тохиолдолд засварын зардлыг Хэрэглэгч бүрэн хариуцна. |
5.2. | Компанийн буруутай үйл ажиллагаанаас хамааран Кассын системд аливаа гэмтэл, саатал, доголдол гарсан тохиолдолд гэмтэл, саатал, доголдлын зэргээс хамаарч боломжит яаралтай хугацаанд засварлах ба тасалдсан шалтгаан, саатлыг арилгасан тухай мэдэгдлийг Хэрэглэгчид заавал мэдэгдэнэ. |
5.3. | Хэрэглэгч нь Үйлчилгээний талаарх санал хүсэлт, гомдол болон саатал, гэмтэл гарсан тохиолдол бүрт Компанийн 77778868 дугаарт /ажлын өдрүүдэд 08:00-20:00, амралтын өдрүүдэд 10:00-18:00/ хандан дуудлага өгөх эсхүл tech@oktagon.mn мейл хаягт мэдэгдэх боломжтой. |
6.1. | Кассын систем нь Компанийн хандлага, үнэт зүйл, ур чадвар дээр суурилан хөгжиж байгаа бөгөөд оюуны өмчийн аливаа зөрчилгүй болохыг Компани мэдэгдэж баталж байна. |
6.2. | Компанийн үзүүлж буй Үйлчилгээ нь аливаа алдаа дутагдалгүй болохыг батлахгүй бөгөөд Компани нь эдгээрээс урьдчилан сэргийлэх зорилгоор Үйлчилгээний хэвийн тасралтгүй байдлыг хангах ажиллах хүрээнд бүхий л хүчин чармайлтыг гарган ажиллана. |
6.3. | Интернетийн үйлчилгээ тасрах, тасалдах зэрэгт Компани хариуцлага хүлээхгүй болно. |
7.1. | Хэрэглэгч нь Компанийн онлайн платформд оруулж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хариуцах ба хуурамч мэдээлэл оруулахгүй байх үүрэг хүлээнэ. |
7.2. | Хэрэглэгч нь Кассын төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хариуцна. |
7.3. | Хэрэглэгч нь Кассын программд мэдээлэл буруу оруулах, буруу тооцоолол, үр дүн гаргах, өөрийн нэвтрэх нууц эрхүүдийг алдах, Мэдээллийн баазаа устгах (үүгээр хязгаарлагдахгүйгээр) зэрэг Хэрэглэгчийн үйлдэл, эс үйлдлээс хамааран Кассын программын хэвийн үйл ажиллагаа тасалдсан, гэмтэл саатал гарсан, улмаар Хэрэглэгчид хохирол учирсан тохиолдолд Компани аливаа хариуцлага хүлээхгүй болно. |
8.1. | Компани нь хэрэглэгчийн зөвшөөрлийн үндсэн дээр болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагаар зөвхөн дор дурдсан нөхцөлд мэдээллийг ашиглана. 8.1.1 Хэрэглэгчийн төхөөрөмжид холбогдох, цахим шууданд мэдээлэл илгээх, системийн хяналт, сайжруулалт, хөгжүүлэлт, тест хийх, бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, санал гомдлыг шийдвэрлэх, эрдсэлийг үнэлэх, дата анализ, аудит хийх; |
9.1. | Компани нь хэрэглэгчийн мэдээллийг хэрэглэгч системд бүртгэл үүсгэхэд болон Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авахдаа хэрэглэгчийн бүрдүүлж өгсөн анкет, хүсэлт, өргөдөл, байгуулсан гэрээ, бусад баримт бичиг болон холбогдох хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөгдсөн бусад эх сурвалжаас цуглуулна. |
10.1. | Компани нь хэрэглэгчид хамаарах дараах мэдээллийг хууль ёсны дагуу олж авч, боловсруулж болох бөгөөд ингэхдээ холбогдох хууль тогтоомжид заасан зарчим, шаардлагыг мөрдлөг болгоно: 10.1.1. Хэрэглэгчийн хувийн мэдээлэл, үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээлийн мэдээллийг баталгаажуулах зорилгоор гаргаж өгсөн баримт бичиг (иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм болон бусад лавлагаа, тодорхойлолт) 10.1.2. Гүйлгээний мэдээлэл, санхүүгийн мэдээлэл, дансны хуулга; |
11.1. | Компани нь хэрэглэгчийн мэдээллийг хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргаж өгөхийг шаардсан болон 11.2-т зааснаас бусад тохиолдолд Нууц мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй байна. |
11.2. | Компани нь хуулийн дагуу олж авч, боловсруулсан мэдээллийг бидэнд хөрөнгө оруулалт хийх, бидэнтэй хамтын ажиллагаа бүхий байгууллагад дамжуулж болох бөгөөд ингэхдээ зөвхөн бизнесийн зорилгоор ашиглах нөхцөлтэй байна. Зарим шаардлагатай тохиолдолд мэдээллийг хүнийг тодорхойлох боломжгүй болгож боловсруулсан байна. Мөн тухайн этгээд нь урьдчилан бидэнтэй Нууц хадгалах гэрээ байгуулж, мэдээллийг нууцлалыг алдагдуулахгүй байх, хамгаалах үүргийг хүлээж, мэдээллийг ашиглах, хамгаалахтай холбоотой стандарт, шаардлагыг бидний мөрддөгөөс дордуулахгүйгээр мөрдөж ашиглах нөхцөлийг хангах үүрэг хүлээсэн байна. |
12.1. | Компани нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг архив, албан хэрэг хөтлөлт, нягтлан бодох бүртгэл, тайлагналын шаардлагын хүрээнд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасан хугацаанаас багагүй хугацаанд болон тухайн мэдээллийг ашиглах шаардлагагүй болох хүртэл хадгална. |
12.2. | Компани нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хамгааах чиг үүрэг бүхий нэгжтэй байх бөгөөд тус нэгж нь хэрэглэгчийн мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдлыг хангах, хяналт тавих чиг үүрэгтэй байна. |
13.1. | Компани өөрийн санаачлагаар энэхүү Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулж болох бөгөөд өөрчлөлт орсон тухай бүр өөрчлөлтийн талаарх мэдээллийг сошиал хуудсаар болон Компанийн онлайн платформоор дамжуулан Хэрэглэгчид хүргэнэ. |
13.2. | Хэрэв Үйлчилгээний гол нөхцөл болон Нууцлалын бодлогод өөрчлөгдсөнтэй холбогдуулан Компанийн Үйлчилгээг ашиглах, хэрэглэхээс татгалзах тохиолдолд Хэрэглэгч энэхүү Үйлчилгээний нөхцөлийн дагуу Гэрээг цуцалж болно. |
14.1. | Үйлчилгээний нөхцөлүүдийн зарим заалт хүчин төгөлдөр бус байх нь Үйлчилгээний нөхцөлүүдийн бусад заалтын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй. |
14.2. | Үйлчилгээний нөхцөлүүдийн зарим зүйл заалтыг дагаж биелүүлээгүй үйлдэлд шаардлага гаргаагүй нь тухайн үйлдэлд шаардлага гаргах эрхийг хязгаарлаагүй болно. |
14.3. | Энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хэрэглэх, тайлбарлахад Монгол Улсын хууль тогтоомжийг удирдлага болгоно. |
14.4. | Компанийн Үйлчилгээтэй холбоотой төлбөр тооцооны асуудлыг Компани болон Хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна. |